Хүүхдүүд “Ногоон Сэлэнгэ” хөтөлбөрт хувь нэмрээ оруулна

“Хөгжилд хүүхдийн оролцоо” 5-аар чуулганы төлөөлөгч хүүхдүүдийн төлөөллийг аймгийн Засаг дарга хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга 2014 онд ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа болон 2013 онд хийж бүтээсэн ажлуудаасаа танилцуулж, хүүхдүүдийн саналыг сонслоо. Энэ үеэрээ хүүхдийн оролцоо бидний хийж байгаа болон хийх гэж байгаа ажилд маш чухал нөлөөтэй гэдгийг аймгийн дарга онцолсон. Тэр дундаа Сүхбаатар хотыг ногоон хот болгохоор төлөвлөж байгаагаа тодотгоод үүнд хүн бүрийн оролцоо тэр дундаа сургуулийн хүүхдүүдийн оролцоо бүр илүү гэдгийг хэлж, сургууль бүрт хотоо ногоон болгох хөдөлгөөн өрнүүлэхийг уриаллаа. Хүүхдүүдээс:

Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар байдаггүй, Гэрэлтүүлэг зарим газраа асдаггүй, Сүхбаатар хотын хог, золбин нохойн асуудал, Сургуулийн хооронд автобус явдаг болгох, Гэрэлт цогцолбор хог ихтэй, хамгаалалт сул, Сургуулийн хүүхдүүдийн хүчийг хог арилгахад ашиглах, Сургуульд ёс суртахууны хичээл заах, Уулзалтыг иргэд, хүүхдүүд гэх мэтээр тогтмол зохион байгуулж байх, Сурагчдын парламентийг дэмжих, орчныг бохирдуулан сүйтгэж байгаа хүмүүсийг торгож байх, хүүхдүүдийн харилцаа хандлагыг өөрчлөх зэрэг олон асуудлууд гарлаа. Эдгээрээс хүүхдүүдийн харилцаа хандлагыг өөрчлөх санаа маш чухал бүх талаар хамтарч ажиллая гэдгээ аймгийн дарга хэлсэн. Мөн “Ногоон Сэлэнгэ” хөтөлбөрт хүүхдүүдийг хэрхэн оролцуулахыг сургууль бүр дээр та бүхэн манлайлан зохион байгуулж ажиллах хэрэгтэй гэлээ. Аймгийн дарга сургууль бүр дээр байгаа сурагчдын парламентад тулгуурлаж ажиллах нь зүйтэй гэдэг санааг хүүхдүүдэд өгсөн. Ийнхүү аймгийн Засаг дарга хүүхдүүдийн санал санаачлагыг бүх талаар дэмжиж ажиллахаар боллоо.