УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тойрогтоо ажиллаж байна
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Дулаанхаан тосгон, Жавхлант, Шаамар сумдын ард иргэдтэй уулзаж, УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомжуудыг танилцуулан, сонирхсон асуултад нь хариулт өглөө. Ард иргэдийн уулзалтанд аймгийн Засаг дарга оролцсон. УИХ 31 шинэ хуулийн төслийг хэлэлцэн батлахаар төлөвлөсөн ч 12 хуулийг баталжээ. Энэ нь гишүүдийн ирцтэй холбоотой. Эдгээр батлан гаргасан хуулиудаас “Хөрөнгө оруулалтын тухай хууль” хамгийн чухал нь гэдгийг гишүүн онцолж байлаа. Энэ хуулийн гол утга санаа нь 4 төрлийн татварыг 10 жилийн хугацаанд мөрдөх тухай ажээ. Хуулийн давуу тал нь гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдыг аль алийг нь дэмжихээр болсон нь. Мөн Тахарын албаны тухай, Цагдаа, Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан талаар болон бусад хуулиудын талаар танилцууллаа.
 
Дээрх сумдын ард иргэд Сэлэнгийн хүнсний ногоо хортой талаар олон нийтэд мэдээлэл цацагсанд бухимдаж байсан юм. Хамаг л цаг зав, хөлс хүчээ шингээн цэвэр байгалийн хөрсөндөө ургуулсан ногоог нь хортой гэж мэдээлсэн хүмүүсийг хуулийн байгууллагаар шалгуулан зохих хариуцлагыг нь хүлээлгэхийг хүслээ.