Цагдаагийн газрын а/х Ц.Батсүх, Хилийн 0101 дүгээр ангийн Ж.Баттулга нар шилдэг мэргэн буудагчид боллоо

Монгол Улсад шинэ үеийн зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 93 жилийн ой, Монгол цэргийн өдрийг угтан зохион байгуулж байгаа цуврал тэмцээн Сүхбаатар цэргийн хүрээний анги, байгууллагууд болон аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, чөлөөнд байгаа бэлтгэл офицеруудын дунд Монгол Улсын буудлагын спортын мастер бэлтгэл дэд хурандаа Д.Ганбаатарын нэрэмжит “ПМ гар буу”, “7,62 мм-ийн АКМ автомат буу”-ны мэргэн буудлагын тэмцээнээр үргэлжлэн явагдлаа. Тэмцээн Хилийн 0243 дугаар ангийн буудлагын талбайд боллоо.

“ПМ гар буу”-ны төрөлд тэргүүн байрыг Цагдаагийн газрын баг 56 оноогоор эзэлж, ХЦ-ийн 0243 дугаар анги 53, ХЦ-ийн 0101 дүгээр анги 45, Онцгой байдлын газар 44 оноогоор удааллаа. Энэ төрлийн тэргүүний шилдэг мэргэн буудагчаар Цагдаагийн газрын багийн гишүүн а/х Ц.Батсүх шалгарлаа.

“7,62 мм-ийн АКМ автомат буу”-ны төрөлд тэргүүн байрыг 78 оноогоор Хилийн 0101 дүгээр нги эзэлж, 71 оноогоор Хилийн 0243 дугаар анги, 67 оноогоор Ахмадын 1-ээр баг, 60 оноогоор Цагдаагийн газрын багууд удааллаа. Тус төрлийн тэргүүний шилдэг мэргэн буучаар Хилийн 0101 дүгээр ангийн Ж.Баттулга шалгарлаа.

Мэргэн буудлагын төрөлд Хилийн 0101 дүгээр анги, Хилийн 0243 дугаар анги, Цагдаагийн газар, ШШГАлба, ОБГазар, Аймгийн ЗДТГ, Ахмадын 1, 2-р баг, “Урсгал ус”ХХК-ийн багууд өрсөлдлөө.