Баталгаажуулалтын орон тооны бус зөвлөлийн хурал боллоо

Аймгийн Засаг даргын орлогч Н.Батдоржоор ахлуулсан Баталгаажуулалтын орон тооны бус зөвлөлийн ээлжит хурлаарСтандартчилал, хэмжил зүйн хэлтсээс баталгаажуулалтын шинжээч нарын 10 худалдаа үйлчилгээний газарт хийсэн тохирлын үнэлгээний дүнг хэлэлцэж зарим үйлчилгээний газруудад Тохирлын гэрчилгээ”-г 1-2 жилийн хугацаагаар олгох, хугацааг сунгахааршийдвэрлэлээ.

Зүүнбүрэн сумын “ГЭХПЭ” ХХК-ийн “Наран” минимаркет, Ерөө сумын “Шим”, “Таван од”, “Сувд”, “Ерөө гол”, “Өлзийт” хүнсний дэлгүүрүүдийн тохирлын гэрчилгээг 1 жилийн хугацаагаар, Сүхбаатар сумын “Бөмбөөлэй” минимаркет, Шаамар сумын Дулаанхаан тосгоны “Буянтдөргөн” ХХК-ийн хүнсний дэлгүүрийн тохирлын гэрчилгээг 2 жилээр сунгалаа.