Төрийн албаны мэргэшлийн шалгалтанд 48 хүн тэнцлээ

Манай аймагт дэс түшмэлийн 32, туслах түшмэлийн 18 ажлын байр зарлагдаж, энэ сарын 11, 12-ны өдрүүдэд төрийн албаны мэргэшлийн шалгалтыг аймгийн төрийн албаны салбар зөвлөл зохион байгууллаа.

Дэс түшмэлийн ангилалд – 138, туслах түшмэлийн ангилалд – 142 нийт 280 иргэн бүртгүүлж, шалгалтанд хамрагдсанаас

-дэс түшмэлийн ангилалд – 22

-туслах түшмэлийн ангилалд – 26 нийт 48 хүн тэнцэж төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэдийн нөөцийн жагсаалтанд бүртгэгдэхээр боллоо.