“Мөрдөстэй бүсгүйчүүд” тэмцээнийг Цагдаагийн газрын “Цагаан шонхор” баг тэргүүллээ

Монгол Улсад шинэ үеийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 93 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулан аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас зохион байгуулж буй цуврал тэмцээн уралдаан цэргийн болон цэрэгжсэн байгууллагуудын дунд “Мөрдөстэй бүсгүйчүүд” тэмцээнээр эхэллээ.

 

Тэмцээний өмнө цэргийн болон цэрэгжсэн байгууллагуудад ажиллаж байгаа мөрдөстэй бүсгүйчүүдийн хийж бүтээсэн бүтээлийн үзэсгэлэн худалдааны нээлт боллоо. Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Н.Батдорж, Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа А.Бүрнээбаатар, Цагдаагийн газрын дэд дарга н.Батсайхан нар оролцлоо. Үзэсгэлэнд төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн, гар урлал, бэлэг дурсгалын зүйлс дэлгэгдсэн байв.

 

“Мөрдөстэй бүсүгүйчүүд” тэмцээнд ХЦ-ийн 0101 дүгээр ангийн “Мөрдөс гоёсон бүсгүй, ХЦ-ийн 0243 дугаар ангийн “Хилчин бүсгүй”, Онцгой байдлын газрын “Авралын од”, Цагдаагийн газрын “Цагаан шонхор”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны “Сүлдэн заяа” багууд оролцоо. Баг тамирчид мэндчилгээ, асуулт хариулт, урлагийн тоглолт, автомат бууны задаргаа, угсаргаа, магзин сумлах зэрэг төрлүүдээр хурд хүч, авхаалж самбаа, авъяас чадвараа сорилоо. Асуулт хариултын тэмцээнд 2 баг “0” оноо авсан нь харамсалтай. Сэлэнгэ аймаг хэдэн одонтой вэ? Ямар шалгуураар эдгээр одонг авсан бэ? 2013 онд Сэлэнгэ аймаг хичнээн тонн ургац, төмс хүнсний ногоо хураан авсан бэ? зэрэг аймаг орон нутагтай холбогдолтой асуултуудад бүдэрсэн.

Тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрыг аймгийн Цагдаагийн газрын “Цагаан шонхор” багийн бүсгүйчүүд эзэлж, ХЦ-ийн 0101 дүгээр ангийн “Мөрдөс гоёсон бүсгүй”, “ХЦ-ийн 0243 дугаар ангийн “Хилчин бүсгүй” багууд удааллаа.

Авъяас чадвар, ажил мэргэжлийн авхаалж самбаагаа үзэгч олноо харуулсан цэргийн болон цэрэгжсэн байгууллагуудын Мөрөөдлөө дагаж, үүргээ биелүүлсэн

 

Мөрдөстэй бүсгүйчүүд жагсаалын чимэг юм.