УИХ-ын гишүүн С.Ганбаатар тэргүүтэй ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаа

Монгол Улсын Их хуралын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2014 оны 01 сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг 2014 оны 01 сарын 14 ны өдөр Сэлэнгэ аймагт ажиллаа. Ажиллах хугацаандаа Сэлэнгэ аймгийн Боловсролын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс зэрэг агентлагуудын үйл ажиллагаатай танилцан, байгууллагуудын уирдлага болон алба хаагчидтай санал бодлоо харилцан солилцлоо.

 

Мөн энэ өдрийн үдээс хойш Аймгийн ардын дуу бүжгийн Сэлэнгийн долгоио чуулгын байыранд ЕБС-ын ахлах ангийн сурагчидтай уулзалт зохион байгуулж мэргэжил боловсролоо хэрхэн зөв сонгох талаар зөвлөгөө өгсөн. Энэхүү уулзалтын дараа Сэлэнгэ аймгийн ард иргэд болон эрүүл мэнд, боловсролын салбарын ажилтан албан хаагчидтай уулзалт хийлээ.