Хуульчид тангараг өргөлөө

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.6, Монголын Хуульчдын холбооны дүрмийн 5.2 дугаар зүйлийн 3, Хуульчийн тангараг өргөх ёслолын журмын 1.1 дэх хэсэгт заасны дагуу орон даяар хуульчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа 02-р сарын 12-ны өдөр боллоо.

 

Энэ өдөр манай аймгийн хэмжээнд 86 хуульч тангараг өргөн төрийн тугандаа мөргөж, тангарагийн хуудсанаа гарын үсэгээ зурсан бөгөөд аймгийн төв Сүхбаатар суманд 39 хуульч тангараг өргөлөө. Хуульчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд болж, аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, хууль хяналтын байгууллагын удирдлагууд, ахмад хуульчид зочноор уригдан оролцлоо.