ИТХ-ын дарга Ж.Санжжав улсын сайн малчин, Улсын тэргүүний тариаланч, хамт олноор шалгарсан хамт олон, хүмүүст шагналыг нь гардуулав.

Цагаан сарын өмнөхөн аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав Алтанбулаг, Цагааннуур сумдад ажиллаж улсын сайн малчин, Улсын тэргүүний тариаланч, хамт олноор шалгарсан хамт олон, хүмүүст шагналыг нь гардуулав.

 

2014.01.29-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар шагнагдсан 20 хүний шагналыг ЗДТГ-ын хурлын их танхимд гардуулав. Сүхбаатар сумын ахмад настан И.Цоодол, Ерөө сумын ҮЭХ-ны дарга Н.Хишгээ, найруулагч О.Машбат, Сүхбаатар сумын Өргөн Сэлэнгэ ХХК-ий захирал Д.Нэргүй нарыг ХГУТОдонгоор, аймгийн Гаалийн газрын нярав Ц.Базаррагчаа, Сүхбаатар сумын ахмад настан Л.Дулмаа, МХГ-ын лабораторийн шинжээч П.Оюунцэцэг,Сайхан сумын ахмад настан Ц.Чойсүрэн, аймгийн МЭҮАлбаны ахмад ажилтан О.Чулуунцэцэг, мандал сумын иргэн Ч.Эрдэнэсэд, аймгийн Стандартчилал, хэмжилзүйн хэлтсийн дарга Б.Эрдэнэчимэг, Бороо гоулд ХХК-ий ажилтан Д.Буянжаргал нарын 8 хүнийг Алтан гадас одонгоор, аймгийн ШША-ны дарга Д.Ганхуягийг Цэргийн гавьяаны одонгоор,Ерөө сумын иргэн Н.Даваасүрэн, Т.Мөнхбат, Мандал сумын ахмад настан О.Дашзэвэг нарын 7 хүнийг Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнасан байна.

 

Мөн цагаан сарын дараа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Санжжав Ерөө суманд ажиллаж мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын байдалтай танилцлаа.