МХГ-ын улсын байцаагчдын нэгдсэн VI-р зөвлөгөөн боллоо

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2014 оны 2 дугаар сарын 7-ны өдөр “Улсын байцаагчдын VI-р зөвлөгөөн”-ийг “Сахилга харуцлагыг дээшлүүлэх нь”нэртэйгээр зохион байгууллаа. Зөвлөгөөнд Аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга, улсын ахлах байцаагчид, улсын байцаагчид, ажилтнууд, сумдын байгаль орчны хяналтын байцаагчид, улсын байцаагчид нийт 63 хүний бүрэлдэхүүнтэй хамрагдлаа. Зөвлөгөөнөөр аймгийн мэргэжлийн хяналтын байгууллагын 2013 оны ололт амжилт, байгууллагын 2014 оны бодлого зорилт, дотоод хяналт шалгалтыг чанаржуулж хэвшүүлэх гэсэн агууллагатайгаар болж байгаагаараа онцлог юмаа.

Зөвлөгөөнөөс аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах журмын хэрэгжилтийн хангах, лабораторын шинжилгээнд тулгуурласан хяналт шалгалтыг нэмэгдүүлэх, аймаг сумын улсын байцаагч нартай үр дүнгийн гэрээ байгуулах, сумдын байцаагчдын тэмдгийн судалгааг гаргуулах зэрэг үр дүн гарсан байх юм.