Хүүхдийн тасагт 4 төрлийн багаж гардууллаа

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг 28 ортой. Өнөөдөр тус тасагт 50 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Энэ нь томуугийн улирал эхэлсэнтэй холбоотой ажээ. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Нарантуяа Ротари клубтэй хамтран 1800 долларын үнэтэй цэр соруулагч, хүчил төрөгч өтгөрүүлэгч, дуслын шахуурга, тархины цусан хангамж, халууныг үздэг 4 төрлийн багаж, төхөөрөмжийг манай тасагт хүлээлгэн өгсөн нь цаг үеэ олсон ажил боллоо хэмээн тасгийн эрхлэгч Г.Тунгалаг хэллээ.