Цагаан сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдаа боллоо

XVII-р жарны ялгуусан хэмээх модон морь жилийн сар шинийн баярт зориулсан "Сэлэнгэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ худалдан авцгаая" үзэсгэлэн худалдаа 2014 оны 01 сарын 22-23 өдрүүдэд Соёл, спорт, аялал жуулчлалын газарт болж өндөрлөлөө. Тус үзэсгэлэн худалдаанд Цагааннуур, Шаамар, Баянгол, Жавхлант, Сүхбаатар, Баруунбүрэн, Алтанбулаг, Зүүнбүрэн, Мандал, Орхон, Ерөө, Орхонтуул, Сант сумдын 65 аж ахуйн нэгж, 35 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн, 20 гаруй төрлийн бэлэг дурсгалын зүйлсээр оролцож 5,2 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.