Төрийн албаны мэргэшлийн шалгалт явагдлаа

Төрийн албаны мэргэшлийн шалгалт 11-р сарын 28-29-ний өдрүүдэд бүртгэлээ эхлэн 12-р сарын 03-ны өдөр болж өнгөрлөө. Энэ удаагийн шалгалт шинэчилсэн журмаар явагдсанаараа онцлогтой. Манай аймагт туслах түшмэлийн 23, дэс түшмэлийн 23 нийтдээ 46 ажлын байранд 258 иргэн бүртгүүлж шалгалтаа өгсөнөөс 27 хүн тэнцсэн нь 10,3 хувийн үзүүлэлттэй байна. Энэ жилийн шалгалтын асуултанд хууль эрх зүйгээс гадна монголын түүх, логик сэтгэлгээний бодлого зэрэг нилээдгүй олон талын мэдлэгийг шаардсан асуултууднэмэгдэж монгол хэлний мэдлэгийг ч шалгажээ. Оролцогчдын хувьд зөвхөн  хууль харах хэмжээнд байсан нь гол дутагдал болсон байна. Өөрөөр хэлбэл энэ жилийн шалгалт 2 босготой болсноороо урьд өмнөх  шалгалтуудаас онцлогтой боллоо.