Орон нутгийн хөгжлийн сангийн онлайн програмын сургалт Сэлэнгэ аймагт

Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын их танхимд 2013 оны 11 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд Сангийн яамны төсвийн бодлогын газрын орон нутгийн хөгжлийн сан хариуцсан мэргэжилтэн С.Тэмүүжин,  Санхүүгийн мэдээллийн технологийн хэлтсийн мэргэжилтэн Б.Баттөр нар Сэлэнгэ аймгийн 17 сумын төрийн сангийн төлөөлөгчид болон аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтнүүд, Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтнүүдэд “Орон нутгийн хөгжлийн сангийн онлайн програм” -ын сургалтыг зохион байгуулж байна. Энэхүү онлайн програм нэвтэрснээр иргэдэд нээлттэй, ил тод болно. Мөн орон нутгийн төсвийн орлого зарлага нь хугацаандаа хийгддэг болохоос гадна дансны үлдэгдэл зардлын төрөл заалтаараа ялгагдаж харагдах юм.