Төвийн бүсийн сургалт семинар боллоо

“Уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, хариу арга хэмжээ” сэдэвт төвийн бүсийн сургалт семинар 2013 оны 10 дугаар сарын 11-12-ны өдрүүдэдСэлэнгэ аймагт зохион байгуулагдлаа. Уг сургалт семинарт Сэлэнгэ, Дархан-уул, Орхон, Төв Булган аймгуудын  АЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Байгаль орчны газар, Онцгой байдлын газар, Ус цаг уур орчны шинжилгээний алба, Эрүүл мэндийн газар, ХХААЖДҮГ зэрэг холбогдох  газрууд оролцлоо.

 

Мөн Уур амьсгалын тусгай элч Д.Дагвадорж уг сургалт семинарыг удирдан явууллаа.

Уг сургалт семинараар дэлхийн болон Монголын  уур амьсгалын өнөөгийн байдал,тулгарч буй бэрхшээл, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элч Тужийн нарсанд мод тарилаа.

 

“Уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, хариу арга хэмжээ” сургалт, семинарт оролцогчид “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр-өөр Тужийн нарсанд мод тарилаа.