ИРГЭД, ОЛОН НИЙТИЙН СТАНДАРТЫН МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Стандартчилал, хэмжил зүйн салбарын хувьд 2013 он “Хэмжил зүйн байгууллага үүсч хөгжсний 90, Стандартчиллын байгууллагын 60, Сорьцын хяналтын байгууллагын 50 жилийн түүхт ойнууд тохиож буй түүхэн цаг үе билээ.
 
 
Сэлэнгэ аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтсийн хамт олон түүхэн ойгоо угтсан бүтээлч ажил өрнүүлэн “Стандарт, хэмжил зүй-Таны амьдралд” 45 хоногийн аяны хүрээнд иргэд, олон нийтийн стандартын мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт, мэдээллийг төрөлжүүлэн зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Мандал сумын төр, төсвийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуй нэгжийн бичиг хэргийн 46 ажилтнуудад “Захирамжлал, зохион байгуулалтын баримт бичгийн бүлэг стандарт” болон “Стандарт ба стандартчилал” сэдвүүдээр, Сүхбаатар сумын төрийн болон төрийн бус байгууллага, худалдаа үйлчилгээ эрхлэгч нийт 27 ажилтанд “Стандартчиллын тухай”, “Стандарт гэж юу вэ?”, “Олон улсын стандарт ба ISO тэмдэг “, “Зураасан код” зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгч гарын авлага, тараах материалаар хангалаа.
 
 
 
Дэлхийн стандартын өдрийг тохиолдуулан Сүхбаатар сумын ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Стандарттай Монгол” эссэ бичлэгийн уралдааныг 10 дугаар сарын 15-наас 25-ны хооронд зарлаж, болзлыг бүх сургуулиудад хүргэж, ЕБ-ийн 7 сургуулийн 29 бүлгийн 452 сурагчдад “Стандарт гэж юу вэ?” сэдвээр мэдээлэл өгч, “Баатар” хэмээх стандартчилал, хэмжилзүйн байгууллагын үйл ажиллагааг харуулсан богино сурталчилгааны кино-бичлэгийг үзүүлэн, ISO дүрст тэмдгийн талаар мэдээлэл өглөө.
Энэхүү арга хэмжээгээр сурагчдад стандартын байгууллагын үйл ажиллагаа бол та бидний өдөр тутмын амьдралд байнга хэрэглэгдэж байдаг чухал үйл явц гэдгийг тайлбарлан таниулахад чиглэсэн, стандартын талаар анхан шатны мэдлэг олгох ач холбогдолтой арга хэмжээ боллоо.