“Сэлэнгэ аймгийн хөгжлийн гарц” шилдэг илтгэлийн уралдааны удирдамж

Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас жил бүр уламжлал болгон Сэлэнгэ аймгийн харъяат дотоод, гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутан, залуучуудын дунд зохион байгуулдаг “Сэлэнгэ аймгийн хөгжлийн гарц” сэдэвт илтгэлийн уралдааныг 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2013 оны 10дугаар сарын 25-ны өдөр хүртэл жилийн турш зарлаж байна.

Уралдааны зорилго:

Сэлэнгэ аймгийг хөгжүүлэх, эдийн засагт тулгуурласан хөгжлийн гарц, боломжийг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлсон шинэ санаа, санаачлагыг нээн гаргаж, цаашид хэрэгжүүлэхэд уралдааны зорилго оршино.

Хамрах хүрээ:

Сэлэнгэ аймгийн харъяат дотоод, гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутан, залуус оролцоно.

Илтгэлийн сэдэв:

Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн хөгжил, хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, уул уурхай, жижиг дунд үйлдвэр, худалдаа үйлчилгээ, фермерийн аж ахуй, мэдээллийн технологи зэрэг бүхий л салбар чиглэлийн сэдэв сонгон оролцоно.

Тавигдах шаардлага:

-А4 бичгийн цаасан дээр мөр хоорондын зай 1.5 Arial-р шивсэн 10-15 хуудас

-Аймгийн хөгжлийн боломж нөхцлийг бодитойгоор дүгнэж, оновчтой тодорхойлсон шинэ санаа, санаачлага, үр өгөөжтэй санал дэвшүүлсэн байх

-Утга найруулга сайтай тооцоо судалгаанд үндэслэсэн товч тодорхой байх

-Уралдаанд оролцох илтгэл нь багаар болон ганцаарчилсан хэлбэрээр байж болно.

Илтгэл хүлээн авах хаяг:

- Бичвэрээр:Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар

- Е-Мэйл: Selenge_ZDTG@yahoo.com

Лавлах утас-70363849, 70362150, 99814380, 99053393, 91192019

/Энэхүү уралдааны удирдамжийг www.selenge.gov.mn сайтад байршуулсан/.

Шалгаруулалт:

Илтгэл хүлээн авах эцсийн хугацаанаас хойш ажлын 3 хоногт багтаан Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас томилогдсон ажлын хэсэг шалгаруулалтыг явуулж, эхний байрыг эзэлсэн шагналтнуудыг тодруулан 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 15 цагт Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болох шагнал гардуулах ёслолын ажиллагаан дээр шагналыг гардуулна.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд урлаг, соёлын мастерууд, уран бүтээлчид оролцож, Сэлэнгэ нутгийн оюутан залуучуудын уулзалт, өдөрлөг зохион байгуулна.

Шагнал:

1-р байр-2 аймгийн Засаг даргын өргөмжлөл, 1 сая төгрөг

2-р байр-2 аймгийн Засаг даргын өргөмжлөл, 800.000 төгрөг

3-р байр-2 аймгийн Засаг даргын өргөмжлөл, 500.000 төгрөг

Уралдаанд оролцогч бүрийг дурсгалын зүйлээр урамшуулна.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР