Цэцэрлэг сургуульд 26,000 гаруй хүүхэд хамрагдлаа

Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд 33 цэцэрлэгт 7000, ерөнхий боловсролын 35 сургуульд 19,000 гаруй хүүхэд суралцаж, нийтдээ 1200 гаруй багш ажиллаж байна.

Аймгийн Засаг дарга С.Бүрэнбат Аймгийн багш нарын ээлжит бага хурал дээр нийт багш, сурган хүмүүжүүлэгчдэд хандан “Хөгжлийн бодлого нь эрдэс баялаг биш эрдэнэт хүн гэж дээдлэн үзэж, монгол хүнээ хөгжүүлэх нь боловсролын шинэчлэлийн эрхэм зорилго. Хүүхдүүд гэж тэгшитгэх бус хүүхэд бүр гэж хандан, хүүхэд нэг бүрийн авъяас сонирхолд нь тулгуурлан хөгжүүлэх, хувь заяагаа сонгох, хувь тавилангаа бүтээхэд нь туслагч байх нь боловсролын шинэчлэлийн амин шүншиг.

 

Эрдмийн оройд гаргах гэхээсээ насан туршдаа үнэнийг танин мэддэг, үргэлж өөрийгөө хөгжүүлдэг, өрсөлдөх чадвартай, өөрийнхөө хэн бэ гэдгийг мэдэж байж, эх орныхоо шинэ түүхийг залган бичих суурь, арга барил суулгаж соёолуулдаг газар нь сургууль, цэцэрлэг. Иймээс багш нар боловсролын салбарын хөдөлгөгч хүч нь. Боловсрол хэрэггүй хүн, мэдлэг шаардлагагүй салбар гэж үгүй” хэмээн тодотгон хэлэв.

Аймгийн зүгээс хүүхэд бүрийн бусдаас онцлог ялгаатай талыг олж харан, тусалж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэгч чадвартай багш нарыг үнэлж, дэмжиõ áîë2013-2014 оны хичээлийн жилд Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэл, “Авъяас” хөтөлбөр, “Ном” хөтөлбөр, “Багшийн хөгжил” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллах юм.