Багш нар спортоор өрсөлдлөө

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг төвийн бүсийн аймгуудын багш нарын спортын наадам 10 дахь жилдээ манай аймагт зохион байгуулагдлаа.

 

Наадамд Орхон, Дархан-Уул, Булган, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь, Сэлэнгэ аймгийн багш нараас бүрдсэн баг тамирчид мөн урилгаар ОХУ-ын Буриад улсын Хиагтын районы багш нарын найман баг тамирчид снукер биллъярд, шатар, теннис, гар бөмбөг, сагсан бөмбөг, шагайн харваа гэсэн спортын төрлөөр өрсөлдөж аваргаа тодруулсан байна. Спортын наадамд манай аймгийн багш нарын баг тэргүүлж, аваргын цом, өргөмжлөл гардан авчээ. Уг тэмцээн анх 10 жилийн өмнө Дархан-Уул аймагт зохиогдож байсан байна.