АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАНДАА 800 ОНОО АВСАН 2 СУРАГЧИЙГ УРАМШУУЛЛАА

Аймгийн Засаг дарга Ш.Оргил 2017 оны Элсэлтийн Ерөнхий шалгалтандаа 800 оноо авч үе тэнгийнхнээ манлайлан, сайн үлгэр дууриалал үзүүлсэн Түшиг сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч Даваадоржийн Төгсжаргалант, Сүхбаатар сумын 4 дүгээр сургуулийн сурагч Ганхөлөгийн Номундарь нарын сурлагын амжилтыг үнэлж тус бүр нэг сая төгрөгийг цаашдынх нь сурлага хөдөлмөрт нь амжилт дагуулсан урам дэм болгон гардуулан өглөө. Амжилт бүрийн ард хэлж баршгүй их хөдөлмөр, зүтгэл байдгийг олж харч чаддаг, байнгын дэмжиж ажилладаг Ш.Оргил даргад боловсролын салбарынхан болон дээрх сурагчдын ар гэр, багш нар талархсан сэтгэлээ илэрхийлсэн юм.