УХААЛАГ УТСАНД СУУЛГАСАН АППЛЕЙКШНИЙ ТУСЛАМЖТАЙГААР ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХЭДДЭЭ ТАВИХ ХАРАА ХЯНАЛТАА САЙЖРУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргилтой “Айзарзоне”ХХК-ий “Цахлай” төслийн менежер Б.Бадрах, аймгийн БСУГ-ын дарга Ч.Жаргалсайхан, ГБХЗХГ-ын дарга П.Оюун, “Цахлай” төслийн харилцагч хариуцсан менежер М.Чанцал нарын хүмүүс уулзлаа. Энэхүү уулзалтын хүрээнд аймгийн ЗДТГ, ЦГ, БСУГ, ГБХЗХГ, “Айзарзоне”ХХК-ий “Цахлай” төсөл гэсэн 5 байгууллагын хамтран ажиллах гэрээг байгуулав. Аймгийн Засаг дарга Ш.Оргил:-“Цахлай” төсөл нь хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэзээ сургуулиа тарж, хаана явааг нь эцэг эхчүүд утсаараа дамжуулан хянаж байх давуу талыг бий болгож байгаа учир дэмжиж ажиллахаар болсон” гэлээ. Ухаалаг утсанд суулгасан апплейкшний тусламжтайгаар эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах боломж ийнхүү бүрдэж байна. Төслийг Улаанбаатар хотын дүүргүүдэд хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч байгаа тул хүн амын төвлөрөл ихтэй, төв суурин газруудад хэрэгжүүлэхийг зорьж аймгуудаас хамгийн түрүүнд Сэлэнгэ аймагтай хамтран ажиллахаар боллоо. “Цахлай” төслийн Сэлэнгэ аймаг дахь менежер аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт байрлах учир илүү дэлгэрэнгүй мэдээллийг тэндээс авах боломжтой ажээ.