ИРГЭН Ц.БАТТОГТОХ СҮХБААТАР СУМЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД 300 Л ААРЦ БЭЛЭГЛЭЛЭЭ

Өнөөдөр Сүхбаатар сумын 6-р багийн иргэн Ц.Баттогтохын гэр бүлээс хаврын хатуу цагт хүүхдүүдэд амин дэм өгөх, ханиад томуунаас хол байлгах гэсэн сайхан сэтгэлийн үүднээс  аймгийн төвийн сургууль, цэцэрлэгүүдэд тус бүрт нь 20, нийтдээ 300 л аарцыг эрүүл мэндэд нь хөрөнгө оруулалт болгож хүлээлгэн өглөө. Сайхан сэтгэлийн сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.