АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ТЭРГҮҮНИЙ ХҮҮХДҮҮДДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил сурлага, урлаг, спортоор үе тэнгийн хүүхдүүдээсээ онцгойрон ялгарч яваа шилдэг хүүхдүүдээ хүлээн авч уулзан гарын бэлгээ гардууллаа. Энэ үеэр аймгийн дарга Сэлэнгэ нутгийн хойч ирээдүй болсон тэргүүний хүүхэд багачуудаараа бахархаж байгаагаа илэрхийлж, урлаг, сурлага, спортын их амжилтыг хүсэн ерөөлөө. Мөн ямар ч тохиолдолд хичээл сурлагаа орхигдуулахгүйгээр хамт хөгжиж байхыг захиж хэлэв.

Эдгээр хүүхдүүд дотор Улс, тив, дэлхийд эх орон, Сэлэнгэ нутгийнхаа нэрийг дуурсгасан шатарчин, даамчин, боксчин, бяцхан миссүүд,бөхчүүд, волейболчид, олимпиадын шагналтнууд байлаа. Сэлэнгэ аймгийн Засаг даргын хувьд хүүхэд залуучуудаа бүхий л төрөл чиглэлд дэмжиж ажиллахыг гол зорилгоо болгон ажилладаг. Тиймдээ ч уралдаан тэмцээн бүрт нь дэмжсээр ирсэн. Аймгийн даргын дэмжлэгийг манайхан бүх төрөлд амжилтаар хариулж байдагт нь бахархууштай. Сэлэнгэ нутгийн залуу хойч үе та бүхэндээ улам их амжилтыг хүсэн ерөөе.