“СЭЛЭНГЭ СЭТГЭЛ” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил “Сэлэнгэ Сэтгэл” төрийн бус байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Сэлэнгэ нутгийн залуус энэхүү төрийн бус байгууллагыг нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж, сэтгэл зүтгэлээ зориулан ажиллах зорилготойгоор байгуулсан байна. Орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах чинхүү хүсэл эрмэлзлэлтэй залуустаа бодлогын түвшинд хамтран ажиллах дэмжлэгийг ийнхүү аймгийн Засаг дарга олголоо.

Санамж бичгийн үндсэн зорилго Сэлэнгэ аймгийн хэмжээнд соёл, урлаг, спорт, байгаль орчин, нийгмийн салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, арга хэмжээ зохион байгуулахад оршиж байна. Энэхүү санамж бичгийн хүрээнд:-Орон нутгаас шалгарсан шилдэг сурагч, оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамтруулахад чиглэсэн олон талт арга хэмжээ явуулах, 
Иргэдэд эрх зүйн боловсрол олгох чиглэлээр сургалт зохион байгуулах; 
Орон нутгийн иргэдэд чиглэсэн урлаг, соёл (гар зураг, гар урлал, тоглолт)-ын арга хэмжээ зохион байгуулах, 
Байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг дэмжсэн үйл ажиллагаанд чиглэсэн заавар зөвлөмж өгч төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах үйл ажиллагаа явуулах
Аймгаг, сумдын иргэдийн өрхийн амьжиргааны чиглэлд нөлөөлөх, Тодорхой салбарт судалгаа хийж, мэдээлэл боловсруулах, мэдээллийн сан бий болгох, 
Эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх олон талт арга хэмжээ явуулж иргэдийг хамруулах, 
Аймаг, орон нутгийн хөгжилд нөлөөлөх арга хэмжээ зохион байгуулах,
Ажилгүйдлийн байдлыг судлан, судалгаан дээр үндэслэн мэдээлэл хүргэх, Орон нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах санал боловсруулан орон нутгийн удирдлагад хүргүүлэх, Хог хаягдал, дахин боловсруулах бүтээгдэхүүний талаар төрийн болон бусад төрийн бус байгууллагын хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн тухай мэдээлэл өгөх,
Орон нутгийн иргэд, хуулийн этгээдийн соёлын болон урлагийн бүтээл, ахуйн болон үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг Улсын хэмжээнд сурталчилах, таниулах, үйл ажиллагааг дэмжин өргөжүүлэх заавар зөвлөмж өгөх, 
Бүс нутгийн онцлогийг харуулсан жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа хувь хүн, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд гарааны бизнесийг дэмжсэн чиглэлийн байгууллагуудтай хамтран сургалт зохион байгуулж мэдээллээр хангах, 
Сэлэнгэ аймгийн оюуны чадамж өндөртэй, авъяастай хүүхэд сурагчдын төрөлх чадварыг индексээр үнэлүүлэх, хөгжүүлэх чиглэлээр тодорхой анги танхим бий болгож, мэргэжлийн байгууллагын сургалт зөвлөлгөө өгөх, чадваржуулахад дэмжлэг үзүүлэх болон бусад олон чиглэлийн нийгэмд чиглэсэн ажлууд хийгдэх юм.


Нутгаа гэсэн залуусын санаж сэдсэн ажил бүхэнд амжилт хүсье.