ИРЭХ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ ҮҮДЭЭ НЭЭНЭ

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил шинээр баригдаж байгаа хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын эхлэлтэй танилцлаа. Сэлэнгэ аймаг “Гадаад харилцааг эдийн засагжуулах нь” хөтөлбөрийг хэрэгжүүлж, “Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг аймагтаа анх удаа зохион байгуулснаар багагүй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг аймагтаа татсан. Энэхүү ажлын нэг нь аймгийн төвд шинээр баригдах хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил юм.

АНУ-ын Элчин сайдын яамны санхүүжилтээр сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн сурч хүмүүжих орчин нөхцлийг бүрдүүлсэн дэлхийн стандартад нийцсэн 50 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилга Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр дээр баригдаж байна. Энэхүү барилгын гүйцэтгэгчээр “ТТК”ХХК ажиллаж байгаа бөгөөд ирэх 8 дугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Ийнхүү ирэх шинэ хичээлийн жилд Сүхбаатар суманд нэгэн шинэ цэцэрлэг үүдээ нээх нь.