ЕРӨӨ СУМАНД ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН СУРГУУЛЬ АШИГЛАЛТАД ОРЛОО
Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ОУ-ын стандартад нийцсэн 960 хүүхдийн багтаамжтай эко сургууль ашиглалтад орлоо.
Тус сургууль нь Монгол орны 330 сумдаас анхны ОУ-ын стандартад нийцсэн сургууль болж байгаагаараа онцлогтой.
Энэхүү эко сургуулийг "Монголын Алт" компани нийгмийн хариуцлагын хүрээнд 11.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулан өгч байна. Сургууль 3 давхар, тулгуур эрхтний бэрхшээлтэй 1 хүүхэд суралцахаар болсон тул лифттэй болгосон байна.
Ийнхүү сумын хүүхдүүд дэлхийн жишигт нийцсэн орчинд суралцах боломж нөхцөл бүрдлээ.