МЗЭ-ИЙН СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ САЛБАР ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 60 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД 5 АЙМГИЙН ЗОХИОЛЧДЫН ДУНД “ӨРГӨН СЭЛЭНГЭ” ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Өнөөдөр оюун ухааны их гэгээрлийг хүн арддаа түгээгч өгөөж баян Сэлэнгэ нутгийн маань нийт зохиолч, яруу найрагч, утга зохиолыг шимтэн сонирхогчид МЗЭ-ийн Сэлэнгэ аймаг дахь салбар үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байна.
Түүхт ойн баярын хуралд аймгийн Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаа оролцож нийт зохиолч яруу найрагчиддаа баярын мэнд хүргэж мэндчилгээ дэвшүүллээ.
Баярын хурлыг Г.Сэр-Одын шагналт яруу найрагч салбарын дарга Я.Жаргал нээж, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, ахмад зохиолч Т.Доржсүрэн “Сэлэнгэ салбарын үүсэл хөгжил түүхэн замнал” илтгэлийг тавилаа.
Анх 1960 онд “утга зохиолын дугуйлан” нэртэйгээр эх үүсвэрээ тавьсан тус байгууллага 1977 оноос “Залуу зохиолчдын нэгдэл, 1991 оноос МЗЭ-ийн Сэлэнгэ салбар болон өргөжин тэлж үйл ажиллагаа, цар хүрээгээ өргөтгөжээ.
Энэ байгууллагатай салшгүй холбоотой гол хүн бол С.Базарсад. Энэ л хамт олон дундаас Чой. Лувсанжав, С.Базарсад, Г.Цэрэндорж, О.Хишигсүрэн, И.Цоодол, Н.Сүхдорж, Т.Доржсүрэн, Л.Банзрагч нарын олон арван МЗЭ-ийн гишүүн найрагчид, шинэ залуу найрагчид төрөн гараад байна. Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналыг хүртсэн нэг зохиолч байдаг нь Н.Сүхдорж бол Д.Нацагдоржийн нэрэмжит зохиолч 2 төржээ.
Тус салбарын хамт олон Сэлэнгэ аймаг дотроо хамтын 30 гаруй бүтээлийг гаргаж нутгийн зон олондоо хүргээд байна.
Утга зохиолын дугуйлангаас өнөөдрийг хүртэл орон нутагтаа Т.Даяндорж, П.Мэнджаргал, Т.Доржсүрэн нарын зохиолчид ажиллаж амьдарч байгаа бол хамгийн олон жил нутаг орондоо бүтээл туурилаа хийж яваа уран бүтээлчид Т.Доржсүрэн, Л.Банзрагч, Н.Сүхдорж нар байна.
Салбарын хамт олон түүхт ойнхоо хүрээнд Сэлэнгийн зохиолчдын номын үзэсгэлэнг аймгийн номын сантай хамтран гаргаж, аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр “Өргөн Сэлэнгэ” яруу найргийн наадмыг зохион байгуулахаар төлөвлөж Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн яруу найрагчид оролцохоор хүрэлцэн иржээ.
Сэлэнгийнхээ нийт зохиолч, яруу найрагч, утга зохиолыг шимтэн үзэгчдэд ойн баярын мэнд хүргэж, “Өргөн Сэлэнгэ” яруу найргийн наадамд оролцогчдод амжилт хүсье.