ЭЕШ-ын бүртгэлийг анхааралтай хийхийг зөвлөж байна
2016-2017 оны хичээлийн жилд Монгол Улсын их дээд сургууль, коллежид элсэх элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгуулагчдын бүртгэлийг ЭЕШ-ын журмын дагуу орон даяар интернетээр бүртгэж эхлээд байна. Манай аймгийн тухайд энэ сарын 25-ны өдрөөс эхэлсэн бөгөөд 04-р сарын 05-ны өдөр хүртэл бүртгах ажээ. ЭЕШ-нд бүртгэхдээ БҮТ-өөс гаргасан энтернэт гүйлгээ хийхэд зориулагдсан төлбөрийн систем “Paycod”-ийг хэрэглэх гэнэ. Иймд 12-р ангийн багш нар болон мэдээлэл зүйн багш нараар бүртгэлийг маш анхааралтай, зөвлөмжийн дагуу хийлгэх хэрэгтэйг анхаарууллаа. Өнөөдрийн байдлаар БСШУЯ-ны харьяа БҮТ-өөс гаргадаг “Элсэгчийн сонин”-г төгсөгчид, элсэгч, эцэг эхчүүдэд шуурхай, хүртээмжтэй байдлаар хүргэх, ЭЕШ-ын журмыг танилцуулах ажил явагдаж байна. 2016 оноос өмнөх төгсөгчдийг тухайн орон нутгийн сургуулиудад бүртгэх ажээ. Манай аймгийн Мандал сумын хувьд НХТ-ийн НБ хариуцсан мэргэжилтэн бүртгэлийг хийх бөгөөд Сүхбаатар сумын тухайд өмнөх оны төгсөгчид БСГ-т ирж бүргүүлэх ажээ. Сэлэнгэ аймгийн хувьд энэ 2016 онд Алтанбулаг 57, Баруунбүрэн 45, Баянгол 64, Мандал сумын “Билиг ДБ” 25, Ерөө 40, Зүүнбүрэн 34, Мандал 1-р сургууль 120, 2-р сургууль 51, 3-р сургууль 90, Орхон 32, Орхонтуул 1-р сургууль 16, 2-р сургууль 22, Сант 18, Сүхбаатар 1 сургууль 134, 2-р сургууль 44, 3-р сургууль 25, 4-р сургууль 78, 5-р сургууль 15, 6-р сургууль 32, Спортын сургууль 19, Түнхэл 46, Түшиг 17, Хөтөл 110, Хүдэр 47, Хэрх 44, Цагааннуур 74, Шаамар 28, Дулаанхаан 12, Эрдмийн чуулган 9 нийт 1399 төгсөгч бүртгүүлэх ажээ. Өнөөдрийн байдлаар нэг сургууль бүртгүүлээд байгаа аж.