“Хүүхдийн Тунгаа” гавьяат эмч боллоо

Өнөөдөр эх орны минь хоймор нутаг, газар тариалангийн өлгий Сэлэнгэ нутгаас Монгол Улсын хүний гавьяат эмч, тэр дундаа “хүүхдийн” гэх тодотголтой гавьяат эмч төрлөө.

 

“ХүүхдийнТунгаа” хэмээн олноо хүндлэгдэж, хайрлагдсан, эгэл даруухан төрх, ялдам инээмсэглэлээрээ Сэлэнгэ түмнийхээ хайр, ивээл, хүндлэлийг  хүлээсэн Г.Тунгалаг эмч өнөөдөр Монгол Улсын хүний гавьяат эмч гэсэн эрхэм цолны эзэн боллоо. Тэрээр 30 гаруй жил хүн хэмээх бодгалийн эрүүл энхийн манаанд зогсохдоо тасралтгүй хүүхдийн төлөө, хүүхдийн эрүүл мэндийн төлөө оюун ухаан, хүч авьяасаа зориулан зүтгэжээ. Тэрээр 1984 оноос хойш аймгийн төв эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгчээр тасралтгүй ажиллаж, олон арван хүүхдийн амь насыг авран хамгаалсан гавьяатан билээ. Өнөөдөр Тунгаа эмч аймгийн НЭ-ийн Хүүхдийн тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэрэгтэй, клиникийн профессор цолтой эрүүл энхийн мандаандаа нүд цавчилгүй зогссоор байгаа. Түүнийг энэхүү эрхэм шагналаа гардах үеэр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат хүндэтгэл үзүүлсэн байна.