Сэлэнгэ аймгийн Боловсролын салбарын аймгийн зөвлөгөөн болж байна

Өнөөдөр аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд “Сэлэнгэ аймгийн боловсрол, соёлын салбарын санхүү, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, цаашдын зорилт” аймгийн зөвлөгөөн болж байна. зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн, АҮ-ийн сайд Д.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, аймгийн БСГ-ын дарга Д.Загдгочоо болон аймгийн боловсрол, соёлын салбарын удирдлагууд, БСГ-ын мэргэжилтнүүд, бүсийн төв сумд, Мандал, Ерөө, Цагааннуур, Сүхбаатар, Сайхан сумдын Засаг дарга нар, төв болон орон нутгийн хэвлэл мэдээллийнхэн оролцлоо. Мөн уг арга хэмжээнд ДЗМОУБ-ын Сэлэнгэ ОНХХ, Койка, Жайка, зэрэг ОУ-ын байгууллагын төлөөлөл, бизнесийн байгууллагын төлөөлөл урилгаар оролцлоо. Зөвлөгөөн үдээс хойш салбар хуралдаанаар үргэлжлэн зохион байгуулагдаж, зөвлөгөөний төгсгөлд шийдвэр, дүгнэлтээ гаргах болно.