“Сэлэнгэ аймгийн хөгжлийн гарц” шилдэг илтгэлийн уралдаан эхэллээ.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас жил бүр уламжлал болгонСэлэнгэ аймгийн харъяат дотоод, гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутан, залуучуудын дунд зохион байгуулдаг “Сэлэнгэ аймгийн хөгжлийн гарц” сэдэвт илтгэлийн уралдааныг 2015 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс 2015 оны10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зарлаж байна.

 

Уралдааны зорилго:

Сэлэнгэ аймгийг хөгжүүлэх, эдийн засагт тулгуурласан хөгжлийн гарц, боломжийг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлсон шинэ санаа, санаачлагыг нээн гаргаж, цаашид хэрэгжүүлэхэд уралдааны зорилго оршино.

Хамрах хүрээ:

Сэлэнгэ аймгийн харъяат дотоод, гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутан, залуус оролцоно.

Илтгэлийн сэдэв:

Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн хөгжил, хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, уул уурхай, жижиг дунд үйлдвэр, худалдаа үйлчилгээ, фермерийн аж ахуй, мэдээллийн технологи зэрэг бүхий л салбар чиглэлийн сэдэв сонгон оролцоно.

Тавигдах шаардлага:

-А4 бичгийн цаасан дээр мөр хоорондын зай 1.5 Arial-р шивсэн 10-15 хуудас

-Аймгийн хөгжлийн боломж нөхцлийг бодитойгоор дүгнэж, оновчтой тодорхойлсон шинэ санаа, санаачлага, үр өгөөжтэй санал дэвшүүлсэн байх

-Утга найруулга сайтай тооцоо судалгаанд үндэслэсэн товч тодорхой байх

-Уралдаанд оролцох илтгэл нь багаар болон ганцаарчилсан хэлбэрээр байж болно.

Илтгэл хүлээн авах хаяг:

- Бичвэрээр:Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар

- Е-Мэйл: oyun@selenge.gov.mn

Лавлах утас-70363849, 70362150, 99814380, 99053393

/Энэхүү уралдааны удирдамжийг www.selenge.gov.mn сайтад байршуулсан/.

 

Шагналын сан:

1-р байр- аймгийн Засаг даргын өргөмжлөл, 500.000 төгрөг

2-р байр-аймгийн Засаг даргын өргөмжлөл, 300.000 төгрөг

3-р байр-аймгийн Засаг даргын өргөмжлөл, 200.000 төгрөг

Уралдааны II шатанд шалгарсан 20 оролцогч бүрийг дурсгалын зүйлээр урамшуулна.

 

 

 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР