“Мэргэжил сонголт-2015” арга хэмжээ Бэлчир бүсд

“Мэргэжил сонголт-2015” арга хэмжээ Бэлчир бүсд зохион байгуулагдлаа. Бэлчир бүсд Сүхбаатар, Шаамар, Алтанбулаг сумд хамрагдах бөгөөд бүсийн төв нь Сүхбаатар хот юм. Бүсийн төвийн ерөнхий боловсрол болон МСҮТ-ийн сурагчид энэ удаагийн арга хэмжээнд хамрагдлаа. Аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нар төгсөгч хүүхдүүддээ зориулан мэндчилгээ илгээсэн юм. “Мэргэжил сонгол-2015” арга хэмжээний талаар аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн боловсрол хариуцсан ахлах мэргэжитэн Б.Оюунаас тодрууллаа.

 

-Энэ жил манай аймгийн хэмжээнд 12-р ангийг 750 орчим сурагчид суралцаж төгсөхөөр байгаа. “Мэргэжил сонголт” арга хэмжээг манай аймаг 2010 оноос зохион байгуулж эхэлсэн. Энэ жил 5 дахь жилдээ зохион байгуулж байна. Манай энэхүү арга хэмжээг БСШУЯам, БҮТөв, БМИҮЗөвлөл, Монголын топ их дээд сургуулиуд дэмжиж, хамтран ажиллаж байгаад талархаж байна. Сургуулиуд элсэлтийнхээ журмыг, сургуулийнхаа давуу онцлог тал, оюутан болоход юуг анхаарах талаар, БҮТөвөөс элсэлтийн ерөнхий шалгалтыг хэрхэн өгөх талаар зэрэг олон чиглэлийн мэргэжил арга зүйн зөвлөгөгө өгч байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд 14-15 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж ажиллаж байгаа. Бид арга хэмжээгээ аймгийнхаа 5 бүс дээр 4-р сарын 10-12-ны хооронд зохион байгуулна. Арга хэмжээнд ерөнхий боловсролын 29 сургууль, 3 МСҮТ-ийн суралцагчид, эцэг эхийн төлөөлөл, багш сурган хүмүүжүүлэгчид оролцож байна. Аймгаас хөрөнгө гарган энэ арга хэмжээнд ач холбогдол өгч байгаа. Мөн УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат өөрийн биеэр оролцож байна. Хүүхдүүдэд мэргэжлээ хэрхэн сонгох вэ гэдэг тал дээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, МУ-ын хэмжээний их дээд сургуулийн танилцуулга, гадаадын шилдэг сургуулиудын танилцуулга, МУ-ын зах зээлд хамгийн их эрэлттэй байгаа мэргэжлүүдийн танилцуулга, их дээд сургуулийн оюутан болоод яаж тусламж, тэтгэлэгт хамрагдах талаар танилцуулах нь энэ удаагийн арга хэмжээний гол зорилго. Сэлэнгэ, Бэлчир бүсийн хүүхдүүд их дээд сургуулиудын төлбөр, мэргэжлээ сонгоход гаргадаг алдаанаас хэрхэн сэргийлэх талаар, мэргэжлүүдийн гол танилцуулгуудыг асууж байна. Сэтгэл зүйч мэргэжилтэй болоод ямар ажлыг хийх вэ, хуулийг мэргэжлийг эзэмихэд ажлын байр хэр хүрэлцээтэй байгаа вэ зэрэг асуултыг голлон асууж байна гэв.