“Мэргэжил сонголт-2015” арга хэмжээ эхэллээ

Сэлэнгэ аймгийн ЕБС-ийн 10,11,12 дугаар анги төгсөгчид, эцэг эхчүүдэд зориулсан уламжлалт "Мэргэжил сонголт" арга хэмжээ өнөөдөр Сэлэнгэ бүсээс эхэллээ.

Сэлэнгэ аймгийн брэнд ажлуудын нэг болсон энэхүү арга хэмжээ нь төгсөх ангийн хүүхдүүдийг мэргэжлээ зөв сонгоход нь тус дэм өгөх, мэргэжлээ хэрхэн сонгох талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг холбогдох мэргэжилтнүүд, их дээд сургуулийн захирал, ахлахууд өгдөг онцгой ач холбогдолтой арга хэмжээ юм. "Мэргэжил сонголт-2015" арга хэмжээ Сэлэнгэ аймгийн 5 бүс дээр зохион байгуулагдана. Арга хэмжээний хүрээнд “Дээд боловсролын 2015 оны шинэчилсэн бодлого”, “Мэргэжил сонголтын талаарх зөвлөмж”, “Оюутан элсүүлэх журам”, “Дэлхийн шилдэг их дээд сургуулийн танилцуулга”, “Монголын зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлийн танилцуулга”-ын талаарх мэдээллийг БСШУЯамны дээд боловсролын хэлтсийн мэргэжилтэн Б.Батсайхан, “Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн танилцуулга”, “Гадаад дотоодын их дээд сургууль, коллежийн оюутанд олгох ЗГ-ын болон бусад байгууллагуудын нэрэмжит тэтгэлэг, урамшуулал, хөнгөлөлт, сургалтын зээл, буцалтгүй тусламжинд хамрагдах тухай мэдээллийг Боловсролын магадлан итгэмжлэх ажлын албаны захирал Х.Батсайхан, Элсэлтийн ерөнхий шалгалтын сургалтын талаар Боловсролын үнэлгээний төвийн ахлах мэргэжилтэн Б.Батсүх, “Сургуулийн оюутан элсүүлэх журам” мэргэжлийн тайлбарыг МУИС-ийн сургалтын албаны дарга Ч.Ундрам, ХААИС-ийн сургалтын бодлого зохицуулалтын албаны дарга Б.Буянзаяа, ШУТИС-ийн сургалтын албаны ахлах мэргэжилтэн Баяр-Эрдэнэ, АШУҮИС-ийн оюутны албаны дарга Ч.Баасандорж, БХИС-ийн сургалтын бодлого зохицуулах албаны дарга хурандаа Н.Наранжамц нар тус тус өгөх юм. Тиймээс төгсөх ангийн сурагчид, эцэг эхчүүд мэдэхийг хүссэн, тодруулж асуух зүйлээ дээрх хүмүүсээс тодруулан асууж, санал хүсэлтээ илэрхийлэх боломжтой. Өнөөдөр 16 цагаас “Сэлэнгийн долгио” чуулгын байранд манай аймгийн Бэлчир бүсийн төгсөх ангийн сурагчидтай уулзах уулзалт арга хэмжээ болно