- Аймгийн тухай
- Удирдлага
- ТАЗС зөвлөл
- Мэдээ
- Нийгэм, э/з
- Ил тод байдал
- Шилэн данс
- Нээлттэй аймаг
Мэдээ
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУ-ны сайд Л.Гантөмөр энэ сарын 19,20-ны өдрүүдэдСэлэнгэ аймагт ажиллалаа.
Сайдын ажлын айлчлалын багт Монгол Улсын их, дээд сургуулийн консерциум, болон ХААИС, МУБИС, СУИС, ШУТИС-ийн захирлууд явж байлаа. 3-р сарын 19-ны өдөр Сант сумын Ерөнхий боловсролын үйл ажиллагаатай танилцаж өнөөгийн байдлыг нь нүдээр үзэж, багш ажилчдын санал, хүсэлтийг сонслоо. Дараа нь Сайхан сумын ерөнхий боловсролын сургууль, 20 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, Амарбаясгалант хийдийн хамба ламтай уулзлаа. Сайхан сумын ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийнхөө хүчээр биеийн тамирын заалаа иж бүрэн тохижуулж, сургуулийн дээвэр, анги танхимаа сайжруулсан байлаа. 20 дугаар цэцэрлэг хүүхдүүдэд монгол зан заншил, ахуй нөхцлийг таниулан ойлгуулах гэр танилцуулга хийсэн нь маш сайхан санаа байна хэмээн сайд хэлж байв. Амарбаясгалант хийдийн хамба лам олон жилийн түүхтэй тус хийлийн нэг чухал дугана хэзээ мөдгүй нурж унах аюул тулгараад байгааг танилцууллаа. Эдгээр үйл ажиллагаатйа танилцсаныхаа дараа Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод орой 18.30 цагт ирж төгсөх ангийн сурагчидтай уулзлаа.