- Аймгийн тухай
- Удирдлага
- ТАЗС зөвлөл
- Мэдээ
- Нийгэм, э/з
- Ил тод байдал
- Шилэн данс
- Нээлттэй аймаг
Мэдээ
Хүн амын тоо нь тухайн улсын дэлхийн тавцанд эзлэх байр суурь, хөгжил дэвшлийн хамгийн томоохон хүчин зүйл болдог байна. Монгол улс 1962 оны 10-р сард 1 сая дахь иргэн, 1988 оны 07-р сард 2 сая дахь иргэнээ өлгийдэн авсан түүхтэй бол энэ оны 1-р сард 3 сая дахь иргэнээ өлгийдөж авахаар төлөвлөөд байгаа.
Үүнтэй холбоотойгоор Үндэсний статистикийн хорооноос 3 сая дахь иргэнийг тодруулах журмыг гарган мөрдөж эхлээд байна. 3 сая дахь иргэн мэндлэх гэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 12 сарын 22-ны өдөр "Монгол улсын 3 сая дахь иргэнийг тодорхойлох, алдаршуулах тухай" 400 тоот тогтоол гаргасан. Энэ тогтоолын хүрээнд Сэлэнгэ аймгийн Статистикийн хэлтсээс энэ сард шинээр төрсөн хүүхэд бүрийн тоог богино хугацааны давтамжтайгаар аймгийн Эрүүл мэндийн газраас авч Үндэсний статистикийн хороонд мэдээлж байна.