Үндэсний шагайн харвааны анхдугаар тэмцээн боллоо

Монгол Улсын спортын мастер, Үлэмж дархан мэргэн Хайдавын БААТАРЖАВЫН нэрэмжит үндэсний шагайн харвааны анхдугаар тэмцээн Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд Сэлэнгэ, Өвөрхангай, Дорноговь, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотын 100 гаруй шагайчид хүрэлцэн ирж, цэц мэргэнээ уралдуулснаас Улаанбаатар хотын н.Ямааранз ахлагтай “АПУ” ХХК-ийн баг тэргүүлж ӨРГӨМЖЛӨЛ, АЛТАН МЕДАЛЬ, 800.000 төгрөг, Б.Болд ахлагчтай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын баг удаалж ӨРГӨМЖЛӨЛ, МӨНГӨН МЕДАЛЬ, 640.000 төгрөг, Т.Гантулга ахлагчтай Сүхбаатар сумын баг гуравдугаар байрэзэлж ӨРГӨМЖЛӨЛ, ХҮРЭЛ МЕДАЛЬ, 480.000 төгрөгөөр шагнагдлаа. “Х.БААТАРЖАВЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛ”-ын эзнээр Өвөрхангай аймгийн харъяат 17 настай залуу харваач Г.Бүддорж тодорч, ӨРГӨЛЖЛӨЛ, 100.000 ТӨГРӨГ-өөр шагнагдав. Тэмцээнийг Б.Болд даргатай Сэлэнгэ аймгийн Шагайн холбоо, Х.БААТАРЖАВЫН гэр бүл, үр хүүхдүүд хамтран зохион байгуулжээ. Мөн 1993, 1994, 1996, 1997, 1998 оны Монгол Улсын аварга, үндэсний шагайн харвааны домог болсон Сэлэнгэ аймгийн багийн харваач Үлэмж дархан мэргэн н.Батмөнх, н.Болд,н.Энхтөр болон бусад харваачид зохион байгуулалтанд хамтран оролцсон байна.