Аймгийн алдарт уяачид тодорлоо

Аймгийн Засаг дарга С.Бүрэнбат аймгийн "Буган халиун" морин спорт уяачдын холбооны удирдлага болон уяачдыг хүлээн авч уулзлаа. Тус холбооныхны хувьд 2013 он амжилт бүтээлээр дүүрэн жил болж өнгөрсөн. Уяачдын холбооны 2-р бага хурал, уламжлалт бүсийн уралдаан 2-ийг, Монгол улсын алдарт уяач Ганбаатарын дархан түмэн эх хүрэн халзан морины хөшөөг Мандал суманд босгон хүндэтгэлийн наадам, алдарт хүлэг Буган халиуны хөшөөг Сүхбаатар болон Цагааннуур суманд босгон хүндэтгэлийн наадам зэргийг тус тус зохион байгуулсан байна.

Усан могой жилийн аймгийн алдарт уяачаар:

1. Мандал сумын харъяат С.Бат-Очир

2. Хушаат сумын харъяам Ариунболд

3. Сүхбаатар сумын харъяат Баянмөнх

4. Баруунбүрэн сумын харъяат Ц.Даваадорж   нар тодорлоо.