Улсын уралдаанд оролцох дуучид эрхээ гардлаа

“Би эстрадын дуучин-2016” Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах уралдааныг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Соёлын төвд энэ сарын 16 -ны өдөр зохион байгууллаа.

Хүүхэд багачуудын дуулах ур чадварыг дээшлүүлж, гоо зүйн хүмүүжил олгох, монголын ирдээдүйн дуучдыг тодруулах, дуу хөгжмийн багш нарын урын санг баяжуулах зорилго бүхий Уралдааныг аймгийн хэмжээний Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн 1-5-р, 6-9, 10-12-р анги гэсэн 3 насны ангилалаар зохион байгуулсан байна. Энэ удаа сум орон нутагтаа шалгарсан сурагчид ороллцож аймгийн аваргын төлөө өрсөлдсөн аж. “Би эстрадын дуучин-2016” аймгийн аварга шалгаруулах энэ удаагийн  уралдаанд орон нутгийн 52 сурагч оролцсон байна. эдгээр хүүхдүүдийг насны ангилал тус бүрт шалгаруулж, Улсын уралдаанд оролцох эрхээр шагнажээ. Ингээд уралдааны 1-5-р ангийн ангилалд Сүхбаатар сумын 4-р сургуулийн 4в ангийн сурагч Ж.Жаргалан, 6-9-р ангийн ангилалд Сүхбаатар сумын Спорт сургуулийн 7-р ангиын сурагч Б.Гантогтох, 10-12-р ангийн ангилалд Сүхбаатар сумын 1-р сургуулийн 11-р ангийн сурагч Г.Бүрэн-Ирээдүй нар тус тус шалгарч улсын уралдаанд оролцох эрхээр шагнуулсан байна.