Аймгийн өсвөрийн аварга шатарчид тодорлоо

Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах өсвөр үеийн шатрын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар сумын ЕББД 3-р сургуулийн спорт зааланд амжилттай зохион байгуулагдлаа.

Хоёр өдөр үргэлжлэн явагдсан энэхүү тэмцээнд Сэлэнгэ аймгийн 13 сумын 33 сургуулийн 336 тамирчид оролцож оюун ухаанаа сорьсон байна. Тэмцээнд аймгийн шатарын пиде мастер А.Номин-Эрдэнэ, шатарын спортын мастер Ц.Номин-Өлзий, дэд мастер Б.Эрдэнэхүлэг нар оролцлоо. Тэмцээн 6 насанд эрэгтэй, эмэгтэй ангиллаар зохион байгуулагдалаа. Ингээд 8 насны ангилалд эмэгтэйчүүдээс тэргүүн байрт Сүхбаатар сумын ЕББД 2-р сургуулийн Б.Тэргэл, дэд байрт “Таван хан” шатрын клубын Д.Тэмүүн, гутгаар байрт Цагааннуур сумын Э.Эрдэнэчимэг, хөвгүүдээс “Таван хан” шатрын клубын Б.Цэлмүүн, мөн клубын Б.Даваажаргал, Сүхбаатар сумын ЕББД 2-р сургуулийн П.Оргилболд, 10 насанд эмэгтэй тэргүүн байрыг “Таван хан” шатрын клубын Б.Амин-Эрдэнэ, Орхонтуул сумын Б.Хулан, “Таван хан” шатрын клубын О.Халиун, хөвгүүдээс тэргүүн байрт “Бяцхан мастер” клубын Х.Өлзийхишиг, Алтанбулаг сумын Э.Билгүүдэй, “Бяцхан мастер” клубын Д.Одхүү, 12 насанд охидын тэргүүн байрт “Таван хан” шатрын клубын О.Цагаанбаяр, Алтанбулаг сумын Ц.Хүрэлцэцэг, “Таван хан” шатрын клубын Б.Энхжаргал, хөвгүүдийн тэргүүн байрт Хэрх тосгоны О.Даваадалай, Сүхбаатар сумын 4-р сургуулийн Б.Эрдэнэ-Очир, “Төгс морь” клубын Б.Содномжамц, 14 насны эмэгтэй тэргүүн байрт “Таван хан” шатрын клубын Т.Номиндалай, “Бяцхан мастер” клубын Б.Ариунбаяр, Мандал сумын “БДБ” сургуулийн Д.Хосзаяа, хөвгүүдээс тэргүүн байрт Алтанбулаг сумын С.Цэнгүүн, “Таван хан” шатрын клубын Б.Алтансүх, мөн клубын О.Энх-Амгалан, 16 насны тэргүүн байрт охидоос Алтанбулаг сумын Х.Буянхишиг, Цагааннуур сумын Б.Хулан, Алтанбулаг сумын Г.Мөнгөнбилэг, хөвгүүдээс тэргүүн байрт  “Таван хан” шатрын клубын Б.Дашпүрэв, Сүхбаатар сумын 4-р сургуулийн Н.Самдандовжоо, “Бяцхан мастер” клубын Г.Отгонзаяа, 18 насны тэргүүн байрт охидоос “Бяцхан мастер” клубын Б.Эрдэнэхөлөг, Хөтөл хотын Ц.Болор-Эрдэнэ, Алтанбулаг сумын Ц.Тавилан, хөвгүүдээс тэргүүн байрт Сүхбаатар сумын 4-р сургуулийн Э.Золбоот, Сүхбаатар сумын 6-р сургуулийн Б.Сундуй, “Бяцхан мастер” клубын Х.Түмэнхүслэн нар тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.