Шайбтай хоккейн улсын аваргаар Бугантын баг шалгарчээ

Монгол Улсын шайбтай хоккейн өсвөр үеийн дунд насны ангиллын Улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд 20 гаруй багийн 100 гаруй тамирчид оролцож авхаалж самбаагаа сорисноос тэргүүн байрт Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны баг шалгарч цомын эзэд болжээ. Удаах байруудад Дархан-Уул аймгийн Шарын гол хотын “Золбоот тамирчид”, Орхон аймгийн Уулыг баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” баг тус тус шалгарсан байна. Тэмцээний шилдэг хамгаалагчаар Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны М.Сайханбаяр, хаалгачаар Хангарьд клубын Д.Одсүрэн, довтлогчоор Гарын голын А.Сайнбаяр нар шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.