Эрүүл агаар эм өдөрлөг боллоо

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн үзэсгэлэнт газрын нэг болох Сайхан”-ы хөтөл дэх “Сутайн хүүхдүүд” цанын баазад эрүүл агаар эм “Цасны баяр“ өдөрлөг зохион байгуулагдлаа.

Уг өдөрлөгт Сүхбаатар сумын 16 байгууллагын 400 гаруй иргэд оролцож, чарга, буудлага, сумо, ширээний шагай, олс таталт, буухиа гэсэн 6 төрөлд өрсөлдөж, нэг өдрийг цэвэр агаар, байгалийн сайханд амралт, цэнгүүнийг хослуулан өнгөрүүллээ. Өдөрлөгийн чарганы уралдаанд тэргүүн байрыг Шагжцэнгэ /0101-р анги/, Г.Жигүүрцэцэг /УЦУОША/, Сумо бөхийн төрөлд Б.Ариунболд /0101-р анги/,  Б.Энх-учрал /Газар хөдлөлт/, Ширээний шагайн тэмцээнд н.Цэнддорж /Цагдаагийн газар/, н.Мөнхцолмон /Нэгдсэн эмнэлэг/, Олс таталтын төрөлд Цагдаагийн газрын хамт олон, Буудлагын төрөлд н.Намжил /ХГБХХ/, Б.Урангоо /Шүүх/ нар тус тус тэргүүн байрт шалгарч багийн дүнгээр 46 оноогоор аймгийн Сэлэнгэ аймгийн Шүүхийн тамгын газар тэргүүлж, удаах байруудад аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, ХЦ-ийн 0101-р анги тус тус шалгарлаа. Жил бүр уламжлал болгон явагддаг уг арга хэмжээнд аймгийн ОБГ, Цагдаагийн газар, Сүхбаатар сумын ЗДТГ, Нэгдсэн эмнэлэг, НХҮХ, УЦУБОША, БСГ, ХЦ-ийн 0101-р анги, Шүүх, ХГБХХ, ШША, ЦШС, “Урсгал ус” ХХК, 5-р сургууль хамт олон бусдыгаа хошуучлан идэвхитэй оролцсон байна. уг арга хэмжээг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, БТСГ, ЭМГ, Сүхбаатар сумын ЗДТГ, “Сутайн хүүхдүүд ХХК” хамтран зохион байгуулжээ.