Аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн тэмцээн болов

Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах Үндэсний бөхийн тэмцээн Зүүнбүрэн суманд өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

 

Зүүнбүрэн сумын харьяат, аймгийн хурц арслан Т.Билэгтийн нэрэмжит уг тэмцэээнд Сэлэнгэ аймгийн 17 сумын 83 бөх оролцсон байна. 2 насны ангиллаар зохион байгуулагдсан уг тэмцээний сумын цолтой болон залуучуудын ангилалд Орхонтуул сумын харьяат, сумын заан С.Оргилбаатар түрүүлж, удаах байруудад Сант сумын заан П.Алтанхуяг, Сантын сумын заан Б.Ганбаяр нар шалгарчээ. Тэмцээний улс аймгийн цолтой бөхчүүдээс тэргүүн байрт Мандал сумын бөх, аймгийн арслан Н.Баярбаатар шалгарч, Баянгол сумын бөх, аймгийн арслан Б.Уугандаваа, Хүдэр сумын бөх, аймийн арслан Д.Төрболд нар удаалсан байна.