“Цодгор хүү-2016” аймгийн Аварга шалгаруулах шатрын тэмцээн боллоо
Жил бүр уламжлал болгон зохион явуулдаг өсвөрийн шатарчдын "Цодгор хүү-2016" аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 01-р сарын 08 өдөр зохион байгууллаа. Уралдаан 5 насны ангиллаар  5 хүртэлх нас, 6-7 нас, 8-9 нас, 10-11 насны нийт 9 сумын 120 шатарчид оролцлоо. Энэ жилийн тэмцээнд цэцэрлэгийн насны хүүхдүүд оролцож байгаараа онцлог боллоо. Аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс ангилал тус бүрт тэргүүн байранд шалгарсан 8 тамирчдыг Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Н.Төрбатын нэрэмжит Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах “Цодгор хүү-2016” тэмцээнд оролцох эрхийг олголоо.
 
 
“Цодгор хүү -2016” аймгийн аварга шаргаруулах тэмцээнд  шалгарсан шатарчид
 
 
5 хүртэлх насны эрэгтэй 1-р байрт Сайхан сумын М.Мөнхбаатар, 2-р байрт Сүхбаатар сумын Улсын тэргүүний цэцэрлэг 4-р цэцэрлэгийн Б.Цолмон, 5 хүртэлх насны эмэгтэй 1-р байрт Мандал сумын “Нархан” цэцэрлэгийн Л.Сэлэнгэ, 2-р байрт Баянгол сумын А.Амирлан, 3-р байрт Сүхбаатар 4-р цэцэрлэгийн Э.Оюунчимэг, Тусгай байрт Сайхан сумын 11-р цэцэрлэгийн М.Мишээл, 6-7 насны эрэгтэйчүүдээс Сүхбаатар сумын ЕББД 3-р сургуулийн Б.Эрмүүн 1-р байр,  Сүхбаатар 1-р сургуулийн Б.Даваажаргал 2-р байр, Цагааннуур сумын О.Өсөх-Ирээдүй 3-р байр,  Сүрбаатар 2-р сургуулийн Б.Азжаргал, Мандал “Билэг ДБ” сургуулийн М.Дашням нар тусгай байрт, 6-7 нас эмэгтэйд Сүхбаатар сумын 2-р сургуулийн Д.Цэлмүүн 1-р байр,  Мандал сум Хүүхдийн ордоны П.Энэрэл 2-р байр,  Сүхбаатар сумын 1-р сургуулийн “Төгс морь” клубын Т.Цэлмүүн 3-р байр,  Сүхбаатар сум “Таван хан” клубын Э.Номин, Мандал сумын Б.Мишээл нар тусгай байрт тус тус шалгарлаа. Мөн тэмцээний 8-9 насны эрэгтэй ангилалд 1-р байрт Мандал Хүүхдийн ордоны Х.Өлзий хишиг, 2-р байрт Сүхбаатар 1-р сургууль “Төгс морь” клубын Л.Бодьхүү, 3-р байрт Алтанбулаг сум Б.Эрдэнэбаяр, тусгай байрт  Сүхбаатар сум 4-р сургуулийн Д.Чингүн, Мандал сум Хүүхдийн ордоны З.Чингүүнжаргал нар шалгарлаа. 8-9 эмэгтэй ангилалд 1-р байр О.Халиун Сүхбаатар 2-р сургууль, 2-р байр Э.Лхаммядаг Сүхбаатар 2-р сургууль, 3-р байр Б.Хулан Орхонтуул Рашаант, Тусгай байрт Б.Тэргэл Сүхбаатар сум, М.Хос-Эрдэнэ Мандал 1-р сургууль, 10-11 эрэгтэй 1-р байр Б.Тэнүүнжаргал Мандал 1-р сургууль, 2-р байр Б.Эрдэнэ-Очир Сүхбаатар 4-р сургууль, 3-р байр Э.Бэлгүтэй Алтанбулаг сум, Тусгай байр Э.Одхүү Мандал Хүүхдийн ордо, Тусгай байр С.Мөнхбилгүүн Мандал Хүүхдийн ордон, 10-11 эмэгтэй 1-р байр Б.Амин-Эрдэнэ Сүхбаатар сум “Таван хан” клуб, 2-р байр Ц.Хүрэлцэцэг Алтанбулаг сум, 3-р байр Н.Нандин-Эрдэнэ Мандал Билэг ДБ, Тусгай байр Г.Хулан Мандал “Билэг ДБ” Тусгай байр Ц.Энхжин Сүхбаатар сум “Төгс морь” клуб нар шалгарлаа.