Олимпийн бамбар ХЦ-ийн 0101-р ангид ирлээ
Хүн төрөлхтний эв нэгдлийн их наадам “Рио Де Жанейро-2016” олимпийн наадмыг угтсан “Дархан хил-Олимп” аяны бамбар хилийн ангиудаар аялж яваад Сэлэнгэ аймгийн хилийн ангиудад хүрэлцэн ирлээ.
 
 
“Дархан хил-Олимп” аяны бамбар дамжуулах арга хэмжээ Сэлэнгэ аймгийн Хилийн 0243 дугаар ангид болсон юм. Энэхүү арга хэмжээнд МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин, Ардын багш Ц.Дамдин, Хилийн 0243 дугаар ангийн захирагч, хурандаа Х.Дамдинсүрэн, Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Ч.Даваадорж, “Хилчин” спорт хорооны хөнгөн атлетикийн багш, дасгалжуулагч Ж.Даваасүрэн, МҮОХ-ны ахлах мэргэжилтэн Ц.Цэнд-Аюуш нар оролцлоо.
 
 
Сэлэнгэ аймгийн Хилийн 0243 дүгээр ангийн хувьд “РИО-2016” олимпийн бамбарыг хүлээж аваад 421 км хилийн хэсэг, хилийн бүх застав харуулуудаараа аялуулсан байна. Түүнчлэн Олимпийн наадмын буухиа аян зохион байгуулжээ. Харин Сэлэнгэ дэх Хилийн 0101-р ангид өнөөдөр хүлээлгэн өгч байгаа аж. Тус ангиас үе үеийн албан үүргээ гүйцэтгэж явсан БНМАУ-ын баатар Ж.Нэхийт, Хөдөлмөрийн баатар, дархан аварга, гавьяат тамирчин Б.Бат-Эрдэнэ, Хөдөлмөрийн баатар, Улсын хошой аварга малчин Д.Дулмаа, Гавьяат тамирчин Б.Гэлгээ болон Хувьсгалын тэмцлийн ахмад зүтгэлтэн Л.Чойндон, М.Батхуяг, Т.Ишжамц нарын алдартнууд төрөн гарсан байна.