Сэлэнгийн хүүхдүүд сурлага, урлаг, спортын онцгой амжилтаар 2015 оноо үдлээ
Монголын Сурагчдын холбооны дэргэдэх “Лидер сурагч академи” нь хүүхдийн өөрөө удирдах байгууллага юм байна. Тус байгууллага нь хүүхдийн нийгмийн оролцоог бий болгох, хүүхэд хүүхдээ удирдах чиглүүлэх эрхэм зорилготой ажээ. Энэхүү хүүхдийн өөрөө удирдах байгууллага маань 2015 оныхоо ажлыг дүгнэж, шилдэг хүүхдүүдээ, шилдэг салбараа шалгаруулан шагналаа. Энэ жилийн ажил үйлсээрээ Сэлэнгэ аймаг дахь салбар тэргүүлж өргөмжлөл хүртсэнийг тус салбарын тэргүүн Сүхбаатар сумын Улсын тэргүүний ЕББД 1-р сургуулийн 11д ангийн сурагч Б.Мөнхгэрэл гардан авчээ. Мөн Сэлэнгийн хүүхдүүдийн шагналын буухиа тасарсангүй Монголын сурагчдын холбооноос зохион байгуулдаг оны тэргүүний сурагчдаа тодруулдаг “Харшийн сүлд мод-ны наадам болж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний ЕББД 1-р сургуулийн 12б ангийн сурагч Г.Сарангоо МСХ-ны тэргүүн дээд шагнал “Оны шилдэг хүүхэд” алтан медаль, өргөмжлөлийн эзэн болсон байна.