Насан хүрэгчдийн аймгийн аваргын тэмцээн боллоо
Энэ амралтын өдрүүдэд аймгийн Биеийн тамир спортын ордонд “Ардчилал-2015” сагсан бөмбөгийн аймгийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн тэмцээн боллоо.
 
 
Сүхбаатар хотноо зохион байгуулагдсан уг тэмцээнд 7 сумын эрэгтэй 19,  эмэгтэй 8 багийн нийт 200 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Аймгийн аваргын алтан медалийг эмэгтэйчүүдээс Сүхбаатар зангилаа, эрэгтэйчүүдээс Хөтөл багуут тус тус хүртсэн байна. Тэмцээний шилдэг довтлогчоор Ж.Биндэрьяа, Э.Оюун-Эрдэнэ, хамгаалагчаар Э.Наранбаяр, Б.Мандалаа, тэгш тоглогчоор Э.Билгүүн, Т.Болормаа, шилдэг хувцас жигдрэлттэй багаар багш нарын баг тус тус шалгарч мөнгөн шагналын эзэд болжээ. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр УИХ-ын гишүүн С.Баярцогт, хамтран зохион байгуулагчаар аймгийн БТСГ ажиллажээ.