Бүжгийн спортын багш нараа бэлтгэж байна

Аймгийн Биеийн тамир спортын газраас Сэлэнгэ аймгийн бүжгийн спортын холбооны багш, дасгалжуулагч  бэлтгэх анхдугаар сургалтыг зохион байгуулан явууллаа. Төвийн бүсийн спортын холбоотой хамтран зохион байгуулсан уг сургалтанд Сэлэнгэ аймгийн 9 сум, хоёр тосгоны ЕББД сургууль, цэцэрлэгийн багш, ардын авьяастан, соёлын төвийн ажилтнууд нийт 34 хүн хамрагдаж мэдлэг, ур чадвараа дээшлүүлжээ. Уг сургалт нь бүжгийн спортын багш, дасгалжуулагч бэлтгэх, мэдлэг чадварыг дээшлүүлэх, сургалтын шинэ арга барил эзэмшүүлэх зорилготой анх удаа зохион байгуулагдсанаараа онцлогтой ажээ.