Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн паралимпийн анхдугаар наадам боллоо.

Аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн паралимпийн анхдугаар наадам өнөөдөр эхэллээ. Тус наадам 05-р сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Наадмын хүрээнд 05-р сарын 13-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Бидний оролцоо” зөвлөгөөн болох юм. Анхдугаар наадмаар тамирчид паражудо, суугаа волейбол, хөнгөн атлетик, бөөрөнцөг шидэлт, хонхот бөмбөгийн төрлөөр өрсөлдөж аваргуудаа тодруулна. Паралимпийн анхдугаар наадмын нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Н.Батдорж, БТСГ-ын дарга Д.Баттулга, Монголын пара хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга В.Вандан-Очир, Хараагүйчүүдийн хонхот бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга П.Туул, аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар, Сүхбаатар сумын Засаг дарга М.Үүрийнтуяа нар оролцлоо