Уламжлалт цасны баяр арга хэмжээ зохион байгуулагдлаа
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Цасны баяр” арга хэмжээ Сайхны хөтөл цанын баазад болж өнгөрлөө. ССАЖГ, Сүхбаатар сумын ЗДТГ, Аймгийн Цэргийн штаб, НАМЗ-ын Сэлэнгэ аймаг дахь салбар, “Сутайн хүүхдүүд” ХХК, “Барселон” олимпийн зөвлөл хамтран зохион байгуулсан баярын арга хэмжээнд 24 байгууллага, аж ахуйн нэгжийн давхардсан тоогоор 300 гаруй тамирчид оролцож 5 төрлийн тэмцээнд хүч чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
 
 
Шагайгаар морь уралдуулах тэмцээнд:
1-р байранд н.Эрхэмбат, н.Чулуунцэцэг Сэлэнгэ гутал ХХК-ий тамирчид
2-р байранд н.Цэрэнбат, н.Наранцэцэг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын тамирчид
3-р байранд н.Нацагдорж, н.Мөнхцэцэг Сэлэнгэ аймгийн Шүүхийн тамирчид 
Олс таталтын тэмцээнд:
1-р байранд Онцгой байдлын газрын баг
2-р байранд Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн баг тамирчид
3-р байранд Сэлэнгийн Долгио чуулгын баг тамирчид
Сумо бөхийн барилдаанд: 
Эрэгтэй 
1-р байранд Б.Батбаяр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын тамирчин
2-р байранд Б.Батсуурь Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын тамирчин
3-р байранд П.Амарсайхан Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн тамирчин
Эмэгтэй 
1-р байранд Э.Отгон-Эрдэнэ Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын тамирчин
2-р байранд Ц.Нямсүрэн Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтсийн тамирчин
3-р байранд В.Гэрэл Сэлэнгийн Долгио чуулгын тамирчин
Чарганы буулт тэмцээнд:
1-р байранд Б.Мөнхтөр, Д.Цацрал Сүхбаатар сумын ЗДТГ-ын тамирчид
2-р байранд н.Оюунтунгалаг, н.Болор-Эрдэнэ ДСЦТС ХК-ий тамирчид
3-р байранд н.Энх-Эрдэнэ, н.Мөнхтуяа ҮХААГ-ын тамирчид
Буухиа тэмцээнд:
1-р байранд н.Отгонбаасан, н.Мягмарцэцэг Сэлэнгэ аймгийн ЗДТГ
2-р байранд н.Оюунтунгалаг, н.Болор-Эрдэнэ ДСЦТС ХК-ий тамирчид
3-р байранд н.Эрдэнэбаяр, н.Отгонсүрэн Зооноз судлалын төвийн тамирчид тус тус шалгарлаа.