Манай аймгийн охид тэргүүлж, хөвгүүд хоёрдугаар байр эзэллээ
Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар хамтран зохион байгуулсан үндэсний бөхийн барилдаан энэ сарын 17-ны өдөр Спортын төв ордонд боллоо. Хүчит бөхийн барилдаанд 32 бөх бяр хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Булган аймгийн харъяат аймгийн арслан Д.Амарсайхан түрүүлж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харъяат аймгийн начин Н.Баярбаатар үзүүрлэж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харъяат аймгийн арслан Б.Дэлгэрсайхан, Булган аймгийн арслан А.Отгонбаатар нар шөвгөрлөө.